Tuesday, August 21, 2012

Хүсэл минь биелээсэй.

Миний мөрөөдөл үнэхээр биелсэн юм шүү. Чамайгаа ямар мөрөөдөж, ямар их санадаг байваа. Эргээд нийлнэ гэх ямар ч найдвар байхгүй хир нь дотроос нэг л зүйл хатгаад мартаж болдоггүй   үргэлж л бодогдуулаад байдаг байсан. Үнэхээр тэгээд л нэг ч өдрийг чамайгаа бодолгүй өнгөрөөж байгаагүй шүү. Чинийхээ төрсөн өдрөөр мсж бичээд хариу ирэхэд нь маш их баярлаж билээ. Гэвч одоо эргээд нийлэх цаг маань арай болоогүй гээд өөрийгөө барьж байсан юм. Учир нь хайр нь тэр үед өөрийнхөө ирээдүйд итгэлгүй байсан. Хайр дээрээ очихдоо урд дахь зам минь баталгаатай болчихоод очно, гэр бүл болсон ч ханийгаа жаргалтай авч явах чадалтай байх ёстой гээд........ Одоо бодох нь ээ хайр нь тэр бодож байсан зорилгынхоо эхнээс нь биелүүлээд явж байгаан байна шүү. Гэхдээ л хамгийн сайхан нь миний хайр эргээд ирсэн нь. Энэ л миний аз жаргал. Чи минь л эргээд ирснээс хойш бусдыг нь хайр нь хийж чаднаа итгэлтэй байна. Хайраас, чамаасаа ямар их эрч хүч авдаг гэж санана. Бурханд ч гэсэн миний мөрөөдөл маань биелсээн маш их БАЯРЛАЛАА гэж хэлмээр байна. Одоо: Чамтайгаа нийлсэнээс хойш хайр нь нэг л юмыг учиргүй их хүсэж байна даа. Тиймээ тэр бол ХҮҮХЭД. хүүхэдтэй л болмоор байна.   Чамтайгаа хамт хүүхдээ энхрийлээд сууж байх юмсан гэж бодоход хорвоогоос өөр хүсэх зүйл үгүй мэт санагдана. Энэ хүсэл маань биелнээ би итгэж байна, би мэдэрч байна. Би чамдаа дэндүү их хайртай миний ханиаа. 

No comments:

Post a Comment