Wednesday, June 20, 2012

Дурласан би дурласан

Туг сүлд шиг жанжин чиний
Тушаал бүхнийг биелүүлдэг цэрэг болтлоо дурласан

Түгжээтэй зүрхний чинь оньсийг тайлах гэж
Түлхүүр тааруулах хулгайч болтлоо дурласан

Өчүүхэн төдий ч хир халдааж чадахгүй юм болохоор
Өөдгүй бүхнийг чинь өөртөө нялзааж чөтгөр болтлоо дурласан

Бүрэг номхон зангаа чиний л өмнө гээчихээд
Бүхнийг бүтээж чадах бурхан болтлоо дурласан

Дурласан би дурласан...

No comments:

Post a Comment