Эрт бишээ хожим ч биш би хайртай учирсан
Энгүй ч бишээ эгэлхэн ч биш би хайрыг хайрласан.Алгуурхан мөртлөө агуу дээдээр хайрлаж
Зөнгөөр мөртөө зөн совингоор итгэжээ.
Зугуухан ирсэн энэ хайр минь зуурдынх юм байж дээ
Үүрдийн юм шиг дотроо бодон үнэнчээр хайрлаж ирж дээ
Бүтэлгүй ирсэн ч гэсэн анхны ХАЙР маань
Бүгдийг нь уучилж чадах нандин СЭТГЭЛ тэй
Мартъя гэж чи өөр хүнийг сонгосон байх
Магадгүй тэр хүн нь би болж таарсан байх
Ухаангүй дурласан миниий зүрхэнд
Учрыг нь ойлгох зай өчүүхэн ч байсангүй
Гэлээч би чамдаа гомдож байгаагүй ээ
Гэнэхэн өөрийгөө ч буруутгаж байгаагүй
Санаснаар болдоггүй хорвоо дээр янаг хайрыг амсаж үзэх гэж
Саруул үнэн ухааныг хүртэл орхиж байсан юм.
ХАЙР гэдэг өөрөө агуу сайхан боловч харин
Хагацахдаа дэндүү хатуу бөгөөд цэвдэг хүйтэн
Үзээд өнгөрөх гэхээр аваад үлддэг хэр нь
Үдлээд буух гэхээр нүүрээ буруулдаг бүтэлгүй хайр
Ахиад дурлана гэж бодохоор зүрх минь айдаг
Алдаагаа давтана гэж цэрвэхээр сэтгэл минь өрөвддөг
Гэсэн хэдий ч хайрлавал хайрлаж чадахаа мэдэж авсан
Ариун үнэнч дурлалаа гомдоохгүй ээ гэдгийг ойлгож авсан